|

Кишида Фүмио Японы Ерөнхий сайдаар улиран сонгогджээ

Японы хууль тогтоогчид Ерөнхий сайдын албан тушаалд Кишида Фүмиог албан ёсоор улираан сонгожээ. Тус улсад 10 дугаар сарын 31-нд болсон парламентын доод танхимын сонгуулиар эрх баригч эвсэл үнэмлэхүй олонхын суудал авсан юм.

Өчигдөр болсон парламентын ээлжит бус хуралдаанаар парламентын хоёр танхимын гишүүд Кишида Фүмиог улираан сонгосон байна. Японд ерөнхий сайдыг хууль тогтоогчид нь албан ёсоор сонгодог билээ. Тийнхүү Кишида Фүмио өчигдөр орой Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулсан билээ.

Тэрбээр Боловсролын сайд асан Хаяши Ёшимасаг Гадаад хэргийн сайдаар томилохоор төлөвлөж байгаа ба Засгийн газрын бусад гишүүдийг улираан томилох төлөвтэй байна. Мөн Ерөнхий сайд коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдийн талаар баасан гарагт мэдэгдэл хийх ажээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *