Вакцинд хамрагдсан жирэмсэн эхчүүдээс дархлаатай хүүхэд төрнө
American Journal of Obstetrics & Gynecology – Maternal Fetal Medicine сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар мРНХ вакцин хийлгэсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн хэвлий дэх урагт мөн дархлаа тогтож байгаа нь батлагджээ.
Уг судалгаа дархлаа нь өвдөөд эмчлэгдсэн эсвэл вакцинаас шалтгаалсан эсэхийг ялгахын тулд хүйн цусан дахь эсрэг биетийн түвшинг хэмжсэн анхны судалгаануудын нэг бөгөөд төрөөд шинжилгээнд хамрагдсан 36 нярайд Ковид-19-ээс хамгаалах эсрэг биет илэрсэн байна.
Энэхүү мэдээлэл нь илүү олон эмэгтэйчүүдийг жирэмсэн байх хугацаандаа вакцин хийлгэхэд түлхэц болох юм. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн 9-р сарын 11-ний өдрийн мэдээллээс харахад АНУ-д 18-49 насны жирэмсэн эмэгтэйчүүдийн ердөө 30% нь вакцинд хамрагдсан байна.
ЭХ СУРВАЛЖ: www.bloomberg.com