Португалд удирдлагууд нь ажилтан руугаа ажлын бус цагаар залгахыг хуулиар хорьжээ
Португал улсад байгууллагын удирдлагууд ажилчид руугаа ажлын бус цагаар залгах эсвэл зурвас бичихийг хориглосон хууль баталжээ.
Шинээр баталсан хуулийн дагуу ажил олгогч уг хуулийг зөрчвөл торгууль төлөх гэнэ. Түүнээс гадна компаниуд зайнаас ажиллаж байгаа ажилчдынхаа цахилгаан, интернэтийн зардлыг төлөх үүрэгтэй болсон ба хяналт тавихыг хоригложээ.
Хөдөлмөрийн хуульд оруулсан дээрх өөрчлөлт нь 10-аас доошгүй ажилтантай компаниудад хамаатай аж.
Шинэ журам нь бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд таатай мэдээ болжээ. Учир нь хүүхдээ найман нас хүртэл нь ажил олгогчтойгоо урьдчилан тохиролцохгүйгээр гэрээсээ ажиллах эрхтэй болсон байна.
Ингэснээр Португаль улс Ковид-19-ийн цар тахлын үеэр зайнаас ажиллах журмандаа өөрчлөлт оруулсан Европын анхны улс болоод байна.
Эх сурвалж: Euronews