Махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 20-ноос нийслэлийн зургаан дүүргийн 31 байршилд гарна
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөөний хүрээнд 15 аж ахуйн нэгжийн 10 мянган тн мах бэлтгэх санхүүжилт бүрэн шийдэгдсэн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
Өнөөдрийн байдлаар эдгээр аж ахуйн нэгж 5,500 тонн мах бэлтгэж, нөөцөлсөн байна.
Энэ сарын 20-ноос 12 дугаар сарын 20-нд махны өргөтгөсөн худалдаа нийслэлийн зургаан дүүргийн 31 байршилд ажиллана.
Өргөтгөсөн арга хэмжээний үеэр идэшний махнаас гадна сүү, цагаан идээ, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, идэшний зориулалтаар үйлдвэрт бэлтгэж, жижиглэж савласан мах болон хөргөгч, хөлдөөгчийн лизингийн худалдааг зохион байгуулах ажээ.