Өнөөдөр болох үйл явдлын тойм

Арваннэгдүгээр сарын 12-нд болох үйл явдлын тойм:

8.30 цагт НДЕГ-т монгол бичгээр албан хэрэг хөтлөлтийн гурван сарын сургалтад хамрагдсан ажилтнуудад батламж гардуулах ёслол болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10.00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд Хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн ойд зориулсан номын худалдаа болно. Утас: 96455505

10.00 цагт Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы А танхимд “Буддын шашин ба Археологи” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88048481, 98880050

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11.00 цагт “Norphei” галерейд Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс “Бидний бахархал-Монголын нууц товчоон” хүүхдийн гар зургийн үзэсгэлэн зохион байгуулна.

11.30 цагт Төрийн ордонд томоохон аж ахуйн нэгжүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсэн Батламжид гарын үсэг зурна.

12.00 цагт МҮЭСТО-нд  Цэргийн төв эмнэлгийн 100 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болно.

13.00 цагт Cinemanext кино театрт “No rules” УСК-ны нээлт болно.

14.00 цагт “Blue Sky” зочид буудалд “КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулалтын нэмэлт тунгийн талаар мэдээлэл хуваалцах сургалт болно. Утас: 91118403

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments