Өвөр Монголд хүчтэй цасан шуурганы улмаас нэг хүн амиа алдаж, 5600 гаруй хүн хохирчээ
Хятадын хойд нутгийн зарим хэсэгт 1905 оноос хойш орж байгаагүй их хэмжээний цас оржээ. Улмаар цахилгаан тасалдаж, бүс нутгийн зарим айл өрх дулаангүй болсон байна.
Шэньян хотод цасны дундаж хэмжээ 51 см (20 инч) хүрсэн бол хөрш зэргэлдээх Өвөрмонголд хүчтэй цасан шуурганы улмаас нэг хүн нас барж, 5600 гаруй хүн эд хөрөнгөөрөө хохирчээ.
Цасан шуурганы улмаас Далянь, Дандонг хотуудаас бусад галт тэрэг, автобусны буудлууд хаагдсан байна.
Эх сурвалж: CNN