Хөвсгөл аймгийн Ханх суманд 3,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр орой 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Энэ сарын 24-ний өдрийн 23:34 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.
Хөвсгөл аймгийн Ханх суманд өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Улаанбаатар хотын иргэдэд 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд мэдрэгдсэн билээ.