Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг авлигын хэргээр саатуулжээ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг өчигдөр /2021.11.11/ АТГ -аас шалган саатуулжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн, нэр бүхий улстөрчидтэй хамтран 10 орчим тэрбум төгрөгийн хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн үзэж, хойшлуулашгүй ажиллагаа явуулж ажлын өрөөнөөс нь баривчилж саатуулахаар авч явсан байна.

Тэрбээр, Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд улмаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар томилогдсон юм.

Тэрбээр Эрүүл мэндийн яаманд 2005 оноос хойш ажилласан бөгөөд 2019 оны аравдугаар сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн оны аравдугаар сараас тус албан тушаалд жинхлэгдсэн байна. Улмаар энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, Хоёрдугаар эмнэлгийн даргаар томилогдсон юм. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *