|

Монгол Банкны веб сайтыг дахин хакердлаа

Монголбанкны цахим хуудас өчигдөр халдлагад өртжээ.

Халдлагыг Иракийн Курдистан автономит улсаас гаралтай “1877 Team ” гэх хаяг хакерджээ. Монголбанкны цахим хаягыг 2020 онд, 2010 онуудад ч мөн хакердаж байсан юм.

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад, Монголбанкны вэб сайт хакердуулсан нь бусад чухал мэдээллүүдтэй сүлжээнээсээ тусдаа учраас санаа зовох шаардлагагүй гэв. Гэхдээ Монголбанкны сайт ийнхүү хакердуулж байгаа нь системийн аюулгүй байдлаа сайн хангаж чадаагүйн илрэл болж жил дараалан хакердууллаа.

Өмнө нь ЦЕГ, Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам ч хакердуулж мэдээллээ алдаж байсан. Өөрөөр хэлбэл манай улс цахим мэдээллийн аюулгүй байдалдаа хэр анхаарал хандуулдгийн илрэл.

Манай улсад төр хувийн хэвшлийн үйл ажиллагааг цахимжуулах ажил ид өрнөж байгаа энэ үед мэдээллийн аюулгүй байдлаа хангах шаардлагатайг ийнхүү сануулсаар байна.

urug.mn image

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *