Олимпын аварга Сүни Лиг арьс өнгөөр ялгаварлаж, чинжүүний цацлага цацжээ

Гимнастикын тамирчин, Олимпын аварга, 18 настай Сүни Ли саяхан замаас такси барих гэж хүлээх зуураа арьс өнгөний ялгаварлах үзлийн хохирогч болж чинжүүний цацлага цацуулжээ.

Тэрээр таксигаа хүлээж байх зуур хажуугаар нь өнгөрсөн машин дотроос хэсэг бүлэг хүмүүс "Ирсэн газартаа буц, эндээс яв" гэх мэт үгсийг хашхирч байжээ.

Улмаар нэг нь Сүни Лигийн гар руу чинжүүний цацлага цацсан байна.

Мөн тэрээр “Олны анхааралд байдаг учраас намайг асуудалд оруулж болох зүйлсийг аль болох хийхгүйг хичээсэн. Гэсэн хэдий ч ямар ч буруу үйлдэл хийгээгүй байхад биднийг ингэтлээ гадуурхсан нь намайг маш их бухимдуулсан. Надад үнэхээр хэцүү байсан болохоор дасгалжуулагчийга адуудан уулзаж, сэтгэл санааны дэмжлэг авсан” хэмээн Попшугар сэтгүүлд өгсөн яриандаа дурджээ.

Эх Сурвалж: www.people.com

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *