ТАНИЛЦ: УИХ-ын чуулганы хуралдааныг нэг ч таслаагүй, хоцроогүй, чөлөө аваагүй гишүүд
Монгол Улсын их хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хуралдааны 10-р сарын /2021.10.01-10.29/ ирцийн мэдээ гарчээ.
Ирцийн мэдээнд анализ хийхэд УИХ-ын 76 гишүүнээс нэг ч удаа таслаагүй, хоцроогүй, чөлөө аваагүй 100 хувийн ирцтэй оролцсон 16 гишүүн байв. Бүрэн ирцтэй 16 гишүүний 2 нь эмэгтэй буюу УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, А.Адъяасүрэн нар УИХ-ын чуулганы хуралдаанд ажил хэрэгчээр ханджээ.
100 хувийн ирцтэй гишүүд:
- А.Адъяасүрэн
- Ё.Баатарчилэг
- Э.Бат-Амгалан
- Ж.Батжаргал
- Б.Баттөмөр
- Э.Батшугар
- Б.Бейсен
- Ж.Ганбаатар
- Г.Занданшатар
- Ц.Мөнхцэцэг
- Б.Пүрэвдорж
- Д.Тогтохсүрэн
- Г.Тэмүүлэн
- Ж.Чинбүрэн
- С.Чинзориг
- Б.Энхбаяр
Чуулганы хуралдаандаа алгасалгүй суусан ч товлосон цагаас хоцорч орж ирсэн гишүүд:
- П.Анужин- 2 хоцорсон
- Д.Ганбат -1 хоцорсон
- Г.Мөнхцэцэг- 2 хоцорсон
- М.Оюунчимэг – 3 хоцорсон
- Ц.Цэрэнпунцаг- 1 хоцорсон
- Л.Энх-Амгалан – 1 хоцорсон
Харин чуулганы хуралдааныг олон удаа тасалсан гишүүдийн тоонд Ц.Анандбазар, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Д.Цогтбаатар нарын гишүүд багтжээ. УИХ-ын чуулганы хуралдаанд бараг үзэгдэггүй ч хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байнга байдаг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын тухайд 10 удаагийн хуралдааны 6-д нь оролцоогүй байна. Тэрээр гадаадад, чөлөөтэй, тасалсан гэх шалтгаанаар чуулганы хуралдаанд оролцоогүй нь ирцийн мэдээнээс харагдаж байв.
Ирц нь 50 хувьдаа хүрээгүй гишүүд:
- Ц.Анандбазар
- Х.Болорчулуун
- С.Ганбаатар
- Л.Оюун-Эрдэнэ
- Д.Сарангэрэл
- Д.Цогтбаатар
Чуулганы ирц хангалтгүй байгаа гишүүдийн хуралд оролцоогүй шалтгааныг дурьдвал тасалсан, эмнэлэгийн чөлөөтэй, орон нутаг болон гадаад томилолттой гэх шалтгаанаар чуулганы хуралдаанд оролцоогүй байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл гишүүн 9 удаа чөлөө авчээ. Д.Сарангэрэл гишүүний тухайд эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад эмчлүүлэхээр явсан тул ийнхүү чуулганы хуралдаанаас чөлөө авсан аж.