5-11 насны хүүхдүүдийн өвчлөл дельта давлагааны үед ихсэж байна

Одоо томуугийн үе эхэлсэн учраас хүүхдүүдэд томуугийн вакцин хийж эхэлсэн. Улмаар томуугийн тархалт өмнөх үеүдээс буурсан нь давхар амны хаалтын үр ашиг гэж яамнаас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд 2.2 сая иргэн хамрагдаад байна. Харин дархлаа сэргээх нэмэлт тунд нийт 484 мянган иргэн хамрагдсан. Энэ нь зорилтот бүлгийн 24 хувь юм.

Гэвч Баян-Өлгий тэргүүтэй зарим аймагт зорилтот бүлгийн иргэдийн 10 хүрэхгүй хувь нь нэмэлт вакцинаа тариулсан байна.

5-11 насны хүүхдүүдийн өвчлөл дельта давлагааны үед элбэг байгаа бөгөөд манай улсын нийт өвчлөлийн 9.6 хувийг эзэлж байна.

Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдөр 18:00 цаг хүртэл ажиллаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *