Төрийн албаны ерөнхий шалгалт ирэх Даваа гарагт орон даяар эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалтыг Аймаг, Нийслэлийн шалгалт зохион байгуулах Салбар зөвлөл, Салбар комисс зарлагдсан хуваарийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00 цагаас орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.

Аймаг орон нутагт 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал, Улаанбаатарт 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд өдрийн 5 ээлжээр шалгалтыг зохион байгуулна.

Шалгалтын хуваарьт өдөр хүртэлх хугацаанд өөрийгөө дайчлан Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор эрхлэн гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” ном болон “E-TAZ” гар утасны аппликэйшн ашиглаж шалгалтдаа бэлтгэхийг зөвлөлөө.

Уг ном, гар утасны аппликэйшний сорил, асуултуудаас шалгалт авна.

Мөн бусдын эрүүл мэнд, таны хариуцлагаас шалтгаалахыг анхаарч, халдвар, аюулгүйн дэглэмээ чанд сахин шалгалтдаа оролцохыг Төрийн албаны зөвлөлөөс уриаллаа.

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *