Статистик: Хүнсний ногооны үнэ өсжээ

Нийслэлийн статистикийн газраас хүнсний ногооны долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргав.

Энэ оны арваннэгдүгээр сарын II долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 10,849 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 13,443 төгрөгийн үнэ ханштай байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөгөөр худалдаалж байна.

Энэ оны аравдугаар сарын дөрөв дэх долоо хоногт монгол төмс 893, монгол лууван 2518 төгрөгөөр, монгол байцай 1966 төгрөгөөр, хүрэн манжин 3118 төгрөгөөр, сонгино 2658 төгрөгөөр тус тус худалдаалж байв.

Харин 2021 оны 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад, монгол байцай 0.9 хувиар өсөж 2024 төгрөгөөр, монгол хүрэн манжин 4.4 хувиар өсөж 3424 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *