Хөрөнгө, орлогын мэдүүлэг нь зөрчилтэй таван албан тушаалтанд хариуцлага тооцно

Авлигатай тэмцэх газар энэ сарын 1-4-ний өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу  12 албан тушаалтны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж шийдвэрлээд байна. Шалгалтаар зөрчилтэй 5, зөрчилгүй 5 байсан бол 2 зөрчилд тооцохгүй анхааруулах арга хэмжээ авчээ.

Зөрчилтэй албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуулийн 13.8.2, 13.8.3-т заасныг үндэслэн хариуцлага тооцуулахаар “Монголын цахилгаан холбоо” ХК,  “Миат” ХК-д албан бичиг хүргүүлсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *