Франц улсад суух Элчин сайдаар У.Нямхүү ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүүд Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутагт эх орноо сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.
У.Нямхүүг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үед тэрбээр Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайдын яаманд дипломат алба хашиж байсан. УИХ-аар өнгөрсөн долоодугаар сард 24 улсад суух Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар оролцсон юм.