Агаарын бохирдлын улмаас Нью Дели хотын сургуулиуд долоо хоног завсарлажээ

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэлүүдийн нэгд тооцогддог Энэтхэгийн нийслэл Дели хотын сургуулиудыг энэ Даваа гарагаас эхлэн долоо хоногоор хааж байгаа талаар тус хотын ерөнхий сайд Арвинд Кежривал өнгөрсөн хагас сайн өдөр мэдэгдэв.

Мөн тэрээр “Хүүхдүүд гадуур гарч, бохирдсон агаараар амьсгаалуулахгүйн тулд цахим хичээл оруулна” хэмээн агаарын бохирдлын хямралыг шийдвэрлэх яаралтай хурлын үеэр хэлжээ.

Дели хотын засгийн газрын оффисууд долоо хоногийн турш гэрээсээ ажиллах бодлогын дагуу ажиллах бөгөөд хувийн ААНүүдийн оффисуудад мөн дараах саналыг дагаж мөрдөхийг зөвлөөд байна. Мөн арван нэгдүгээр сарын 14-17-ны хооронд хотод барилгын үйл ажиллагаа явуулахыг хоригложээ.

Манай улсын хувьд ч мөн агаарын бохирдол тулгамдсан асуудал байсаар ирсэн билээ. Агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын (PM2.5 болон PM10) түвшин ДЭМБ-ын зөвлөмжид заасан хэмжээнээс байнга илүү гарч байна. РМ10 нь 10 бичил метрээс (10^-6 метр) жижиг хэмжээтэй нарийн ширхэгт тоосонцор бөгөөд хүний уушгинд нэвтэрч ордог. Энэ тоосонцрыг энгийн нүдээр харах боломжтой.

Монгол дахь хорт утааны хамгийн том эх үүсвэр урт, хүйтэн өвлийг өнтэй давахын тулд түүхий нүүрс түлдгээс үүдэлтэй. -40 хэм хүйтэрдэг өвлийн улиралд гэр, байшингаа халаах хангалттай эрчим хүчийг нар, салхины сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авах боломж хязгаарлагдмал, асуудалтай хэвээр. Хэрвээ амь гарахын тулд нүүрс түлсээр байгаа бол энэ асуудлын талаар юу хийх боломжтой бол?

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *