Тайлор Свифт сэтгэл өвтгөм салалтын түүхээ кино болгон буулгажээ

Уран бүтээлээ туурвихдаа үргэлж өмнөх дурлалуудаасаа санаа сэдэл авч дууны үгээ бичдэг, алдарт дуучин Тайлор Свифт 4 өдрийн өмнө “All Too Well” гэх 14 минутын урттай, богино хэмжээний киног мөн нэртэй дуун дээрээ дэвсэн, өөрийн YouTube хаягтаа цацжээ.

Кино цацагдсан даруйдаа үзэлтээрээ бүх чартыг тэргүүлж, зөвхөн түүний шүтэн бишрэгч нараар зогсохгүй алдартнуудын ч сэтгэлд нийцэж, сайшаал хүртээд байгаа юм.

All the Easter Eggs in Taylor Swift's 'All Too Well' Short Film

 

 

 

Киноны гол дүрд бидний сайн мэдэх Stranger Things цувралын Максын дүрийг бүтээсэн жүжигчин Сейди Синк болон Дилан О.Брейн нар тоглосон бөгөөд сэтгэл өвтгөм салалт, хосуудын эрүүл бус харилцааг дүрсэлсэн, үзэгчдийг 14 минутын турш шаналгах кино болжээ.

Taylor Swift-Directed Short Film 'All Too Well' Has Dylan O'Brien Seeing Red

 

 

 

Хэдийгээр Тайлор энэ тухай өөрөө мэдэгдээгүй ч кино тэр чигтээ 10 жилийн тэртээд багагүй хугацаанд үерхээд салсан жүжигчин Жейк Жиллэнхаалын тухай гэдэг нь эл тод харагдаж байв.

Jake Gyllenhaal's Friend Andrew Has Scarf From Taylor Swift Song – Hollywood Life

 

 

 

Кинонд дүрслэгдсэн маргааны хэсгүүд, болзоот залуусын аз жаргалтай хэсгүүд тэр ч бүү хэл Тайлорын насны харьцаа ч тухайн цаг үетэй яг таг таарч байсан бөгөөд тэрээр өөрөөсөө 9 насаар ах, алдарт жүжигчинтэй үерхээд салахдаа ямар их сэтгэлийн шаналал мэдэрч байсныг тод томруун харуулжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *