Brass Against хамтлаг фенийхээ нүүрэн дээр шээснээсээ уучлал гуйжээ

Та бидний сайн мэдэх System of Down болон Smashing Pumpkins зэрэг алдартай метал рок хамтлагуудын дууг коверлон хүргэдэг Brass Against хамтлагийн гоцлох дуучин саяхан болсон тоглолтынхоо үеэр шүтэн бишрэгчийнхээ нүүрэн дээр шээжээ.

Тэрээр тайзан дээр дуулж байхдаа "Би угаалгын өрөө орох хэрэгтэй байна" гэж хэлсэн бөгөөд "Нүүрэн дээрээ сав тавиад хэвтээрэй" гэж мөн хэлсэн аж.

Мөн зарим үзэгчид гоцлол дуучин Софиа Уриста уг цочирдом үйлдлийг хийхээсээ өмнө “Миний залууг аваад ир, ариун цэврийн өрөө ормоор байгаа ч боломж алга, энэ үдэшлэгийг доргиогоод өгье” гэж хэлж байхыг сонсжээ.

Тиймээс тайзан дээр байсан залууг түүний шүтэн бишрэгч эсхүл дурлалт нэгэн нь эсэхийг мэдэхгүй байгаа юм.

Тайзан дээр хэвтэж байгаа эрийн дээрээс явган сууж, сууж байх хоорондоо дуулсан хэвээр байсан Софиа бие засаж дууссаныхаа дараа "Одоо эндээс тонилж үз" хэмээн залууг тайзнаас буулгажээ.

Ийн хачин жигтэй, дотор тухгүйтэм үйл явдлыг гэрчилсэн хөөрхий үзэгчид гомдолтой байгаа эсэхээ ч мэдэхгүй, зарим нь одоо хүртэл цочирлоосоо гараагүй байна гэв.

Brass Against Onstage Urination Incident Leads to Police Report

 

 

Харин өчигдөр тухайн хамтлаг арай хийн уучлал гуйсан утгатай жиргээнийг твиттер хуудаснаа нийтэлсэн бөгөөд “Дахин ийм зүйл болохгүй. Манай хамтлагийнхныг уучлаарай” хэмээжээ.

Эх Сурвалж: www.metro.co.uk

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *