Хөрөнгийн бирж: “Топ-20” индекс 5.6 хувиар өсчээ

Монголын Хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 14 гаруй хувиар өсөж 3.5 их наяд төгрөг хүрээд байна.

Мөн хугацаанд “Топ-20” индекс 5,6 хувиар өсөж, 32 мянга гаруй нэгжид хүрснээр 10 жилийн дээд үзүүлэлтдээ хүрээд байгааг тус биржээс мэдээллээ.

Өчигдрийн арилжааны мэдээг танилцуулбал, энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 1,100,517,318.51 төгрөгийн үнийн дүн бүхий 4,457,753 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ард санхүүгийн нэгдэл” ХК (AARD+14.92%) болон “ЛэндМН ББСБ” ХК (LEND +12.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан нэхий” ХК (NEH -8.68%) болон “Мерекс ” ХК (MRX -8.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 296,682 ширхэг нэгж эрхийг нийт 48,770,796 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр Хөрөнгөөр баталгаажсан 17 ширхэг үнэт цаасыг 6,761,410 төгрөгөөр, мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 185 ширхэг үнэт цаасыг 18,944,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *