“Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, ихэнх нутгаар салхитай”
Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, ихэнх нутгаар салхитай байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
11 дүгээр сарын 16-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгаар баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 8-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
2021 оны 11 дүгээр сарын 17-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
11 дүгээр сарын 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 17, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд Алтай уулархаг нутгаар, 20-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.