Өнөөдөр “Санхүүгийн салбарт жендерийн асуудлыг түгээн нутагшуулах” салбар хэлэлцүүлэг болно

Арваннэгдүгээр сарын 17-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Туушин” зочид буудалд Монголын тогтвортой санхүүгийн форумын “Санхүүгийн салбарт жендерийн асуудлыг түгээн нутагшуулах” салбар хэлэлцүүлэг болно.

10.00 цагт “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд дүрслэх урлагийн үзэсгэлэн, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах “Art week 2021 – Дүрслэх урлагийн долоо хоног”-ийн нээлт болно. Утас: 99849000, 88880948

10.30 цагт Улаанбаатар хотын төв номын санд “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Хүртээмжтэй номын сан” харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сангийн үйлчилгээг танилцуулах өдөрлөг болно. Утас: 99012781

11.30 цагт ҮСХ-нд Монгол Улсын 2021 оны эхний арван сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулах хэвлэлийн хурал болно.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэд “Фашистуудын хайраар дутахгүй” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

12.00 цагт Монгол Улсын консерваторийн байранд Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын III уралдааны хэвлэлийн хурал болно. Утас: 88088868

Төрийн ордонд

9.00 цагт Засгийн газрын өргөтгөсөн хурал болно.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10.30 цагт УИХ-ын гишүүн Ц. Туваан, Б. Бейсен нар хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах ажлын баг байгуулсан талаар мэдээлнэ.

16.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *