Х.Нямбаатар : Эдийн засгийн агуулгатай мод тарих хэрэгтэй

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанд Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжүүлэлтийн талаар аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож, мод тарих, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх, энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг чанарын үзүүлэлтүүдийн асуудлыг хэлэлцэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Нямбаатар :

“Мод тарих бол эхний ээлжийн ажил. Хамгийн чухал нь модыг цааш нь арчилж, ургуулах гэдэг ажил байгаа. Урд айлд хэрэгжүүлдэг сайн туршлага бол модыг арчлах тусдаа ойчин өрхүүдийг бий болгон ойн ургалт, насжилтаас шалтгаалан урамшуулал олгон цалинжуулдаг энэ технологи, тэргүүн туршлагыг бид нар нутагшуулах хэрэгтэй байна. 

Мод тарих хөдөлгөөний явцад эдийн засгийн агуулгатай мод таримаар байна. Өөрөөр хэлбэл жимс, жимсгэний аж ахуй эрхэлж байгаа хүмүүст төрөөс олгох зээл, дэмжлэг туслалцааг бодитой гарган түүгээрээ бизнес эрхлэх боломжийг нээж өгөх хэрэгтэй. 

Бид нарыг хүүхэд Дорноговийн Халх суманд давжаа алим тарьдаг маш том аж ахуй зүүн бүсээ хангадаг байсан. Өнөөдөр үйл ажиллагаа нь зогссон. Өмнө нь бидэнд аж ахуй эрхэлж байсан туршлагууд бий. Үүн дээр тулгуурлан Байгаль орчны яам бодлого гаргах хэрэгтэй”

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *