Түлшний машины ачааны савнаас гурван иргэнийг гаргажээ
Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо Тахилтын 122-р сургуулийн үүдэнд түлшний машины емкост дотор 2 хүн ороод ухаан алдсан байна дуудлага өчигдөр /2021.11.16/ 17:21 цагт НОБГ-т иржээ.
Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүлгийн дарга, дэслэгч Д.Энхбаяраар ахлуулсан 6 алба хаагч 1 автомашинтай хүрэлцэн очиход “Өсөх трэйд” ХХК-ний Шатахуун түгээх компанийн NORD BENZ 60тн автомашины ачааны саванд гурван иргэн цэвэрлэгээ хийж байгаад дотор нь унаж, бие нь муудсан байсныг гаргаж, анхны тусламж үзүүлэн Яаралтай Түргэн Тусламжийн Төв 103-т хүлээлгэн өгч, амь насыг нь авран хамгааллаа гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.