Эрээн хотын боомт дээрх жолооч нарын асуудал гэхээс илүү 3 сая иргэний эрх ашгийн асуудал чухал
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдааны үеэр хоёр хоногийн хугацаатай урд боомтуудаар Засгийн газар болон Говийн нутгийн УИХ-ын гишүүдийн хамтаар томилолтоор ажиллан боомтуудын нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн Сангийн сайд Б.Жавхлан томилолтын үр дүнгийнхээ талаар тайлбар хийв.
Тэрээр , “Замын-Үүд боомт дээр ямар нөхцөл байдалтай байгааг бид бүхэн сайн мэдэж байгаа. Ямар ч байсан сүүлийн 3 хоног Эрээн хотод коронавирусийн шинэ тохиолдол илэрсэнгүй. Эрээн хотын боомтын удирдах ажилтнуудаас манайд ирүүлсэн санал хүсэлтэд “Ковидын шинэ тохиолдол илрэхгүй 20 хоновол хилээ түр горимоор нээж, бараа материал болон хил дээр түгжигдсэн зүйлүүдийг солилцох” гэх мэт асуудлыг хоёр талаасаа тохиролцсон байгаа.
Мөн Эрээн хотын боомтод тээвэр хийж байсан жолооч нарын хувьд ажил нь бага зэрэг хумигдах, дотоодын тээвэр рүү шилжих манавер хийх шаардлага үүснэ.
Үүнд бухимдсан жолооч нар байгаа. Гэхдээ энэ бол боомт дээрх жолооч нарын асуудал гэхээс илүү 3 сая иргэний бараа материал, хүнсний ногооны хилээр нэвтрүүлэх том эрх ашгийн асуудал учраас Хятадын талаас тавьсан тухайн горимын дагуу газар дээр нь шийдсэн байгаа.
Гэхдээ жолооч нарын хүсэл сонирхол, эдийн засгийн боломжуудыг харгалзан аль болох хүсэлтийг нь шингээн аль болох дотоодын тээвэр рүү оруулах гэх мэт зохион байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн” гэв.