ЭМЯ: 873 тохиолдол шинээр батлагдаж, 10 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 873 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 549 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 324 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 10 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1836 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 4022
-Хүндэвтэр 4139
-Хүнд 1143
-Нэн хүнд 265 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 21416 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 9569 иргэн байна. Үүний 384 нь жирэмсэн, 1654 хүүхэд байна.