Гашуун сухайт-Ганц модын төмөр замын огтолцлын цэгийг тохирсон ноот бичигт гарын үсэг зурна
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гашуун сухайт-Ганц мод боомтын төмөр замын огтолцлын цэгийг тохирсон ноот бичигт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрсөн байна.
Энэ талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хэвлэлийн хурал хийхдээ, “Засгийн газраас экспортыг нэмэх үүднээс боомтуудын гарцыг нэмэх, төрөлжүүлэхэд онцгой анхаарч байгаа. Энэ хүрээнд БНХАУ руу Гашуун сухайт-Ганц мод боомтын төмөр замын огтолцлын цэгийг тохирсон ноот бичгийг илгээх боллоо.
БНХАУ-ын талаас ноот бичгийн энэ сарын 12-нд ирүүлээд байгаа юм. Хоёр улс огтлолцлын цэгийг Засгийн газрын түвшинд тохирсон тул Таван толгой төмөр зам, Чайна Энержи компани огтлолцлын цэгт ямар байгууламж байгуулах, шилжүүлэн ачихад юунд анхаарах вэ гэдгээ тохирч, ажлаа уялдуулаад явна”