|

Нийслэлийн гурван амаржих газрыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяа болгох шийдвэр гаргажээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд есөн дүүргийн эмнэлэг, гурван амаржих газар байдаг. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлэх шийдвэрийг дөнгөж сая гаргалаа.

Аливаа улс орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг эх, хүүхдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний үзүүлэлтээр хэмждэг. Иймээс ЭМЯ бодлогоо барьдаг тул хөрөнгө оруулалт, шинэ технологийг нэвтрүүлэх зэрэгт анхаарах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *