Төрийн байгууллагаас бусад ААН, байгууллагууд шинэ жилийн баярыг цомхон хэмжээнд тэмдэглэж болно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн байгууллагаас бусад аж ахуйн нэгж, байгууллагууд шинэ жилийн баярыг тэмдэглэж болно хэмээв.

Эргэн тодруулахад, Засгийн газрын аравдугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн байгууллагуудыг шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосон юм. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Монгол Улсын Ерөнхий сайд арваннэгдүгээр сарын 1-ээс урлаг, спортын тоглолтыг заал дүүргэлт 50 хувьтай үйл ажиллагаагаа хэвийн явуулах шийдвэр гаргасан. Ингэхдээ үйлчилгээ авах иргэд коронавирусийн бүүстэр тунг хийлгэсэн байх, хэрэв хийлгээгүй бол төлбөртэй шинжилгээнд хамруулах гэсэн шаардлага тавьж байгаа.

Төрийн байгууллагаас бусад аж ахуйн нэгж байгууллагууд цомхон хэмжээнд шинэ жилийн баярыг тэмдэглэж болно. Гэхдээ бүүстэр тунг 50 хувьд хүргэж, дараа дараагийнхаа үйл ажиллагааг нээх шаардлагатай байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 16 хувь, зорилтод бүлгийн 26 хувийг коронавирусийн бүүстэр тунд хамруулаад байгаа” гэв. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *