Булган аймагт улсын ₮3,8 тэрбумын төсвөөр “Айргийн өргөө” барина
Улсын 3,8 тэрбумын төсвөөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд “Айргийн өргөө” барихаар болжээ.
Энэ талаар өнөөдөр тус аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнээс тодрууллаа :
Тэрээр “Айргийн өргөө” байгууламж барих санал хүргүүлсэн нь батлагдсан байна. Булган аймагт дотоодын болон гадаадын жуулчдыг татах боломж гэж ойлгох хэрэгтэй.
Манай аймагт дэд бүтцийн асуудал тулгамдсан байдаг ба үүнтэй уялдуулж аялал жуулчлалтай холбон, эдийн засгийн үр өгөөж, ард иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай уяж дэд бүтцээ хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Өнөөдрийн цар тахалтай холбоотойгоор улсын эдийн засаг төдийгүй ААН-үүд хүнд байдалд орсон. Бид энэхүү ажлыг хэрэгжүүлэхийг ААН-үүдэд санал тавьсан ч эдийн засгийн өгөөж, үр ашгаа тооцож санал хүлээн авсан газар байгаагүй. Тиймээс бид аймгийнхаа хөгжил цэцэглэлтийг Булган аймгийнхаа брэнд бүтээгдэхүүн айрагтай уяж, улсын төсвөөс авах санал хүргүүлсэн нь батлагджээ. Тендертэй холбоотой асуудлыг яаралтай зохицуулж, энэ ондоо багтааж шалгаруулахаар төлөвлөж байна. Зураг төсөл нь бэлэн” гэлээ.
Very interesting info!Perfect just what I was looking for!Money from blog