|

Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэдээ хотжих соёлд сургана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах асуудлыг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар :

“Улаанбаатар хотын иргэд хогоо ялгах ангилах соёлд төдийлөн суралцаагүй байгаа. Биеэ авч явах, нус цэрээ гудамжинд хаях, нийтийн эзэмшлийн талбайд хүнд, хөнгөнөөр бие засахаас эхлээд хотын иргэний гаргаж болохгүй үйлдлийг гаргадаг.

Хотын иргэн хотын стандарт дүрэм журам хашигдаж амьдрах ёстой. Цаашид иргэдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлнэ. Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэдээ хотжих соёлд сургана. Соён гэгээрүүлэх ажлыг хийнэ.

Ундааны сав тамхины ишээ машиныхаа цонхоороо гаргаж шиддэг иргэдэд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлнэ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар тодорхой эрх мэдлүүд нийслэлд шилжиж ирж байна”

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *