Дархлал хомсдлын өвчнөөс ангижирсан хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ
Аргентин улсын иргэн ямар нэг эм бэлдмэл хэрэглэж, тусламж авалгүйгээр Хүний дархлал хомсдолын вирусээс /ХДХВ/ ангижирсан дэлхийн хоёр дахь хүн болсон байна.
Эмч нарын хэлснээр тухайн эмэгтэйн дархлааны тогтолцоо өөрөө уг вирусээс ангижирч чаджээ. Тэрбум гаруй эсэд хийсэн шинжилгээгээр уг вирусийн халдварыг илрүүлээгүй байна. Тухайн хүний бие махбод ямар арга замаар вирусээс ангижирсныг тогтоож чадвал ХДХВ-ийг эмчлэх арга замыг олох эсвэл энэ өвчнийг бүрэн устгах боломжтой гэж үзэж байна.
Эрдэмтдийн үзэж буйгаар зарим хүмүүс энэ вирусийг эсэргүүцэх төрөлхийн чадвартай байдаг гэнэ. Заримынх нь ген уг халдварыг эсэргүүцдэг бол бусад нь вирусийн халдвар авсан үедээ түүнээс ангижрах чадвартай байдаг аж.
Гэвч ихэнх тохиолдолд ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс насан туршдаа эмчилгээ хийлгэдэг байна. Хэрвээ эмээ хэрэглэхээ зогсоовол унтаа байсан вирус идэвхжиж бие махбодийг эрсдэлд оруулах магадлалтай аж.
Эх сурвалж: ВВС