Иракийн “1877 Team” бүлэглэл ЦЕГ-ын вэб хуудсыг хакерджээ

Өнөөдөр ЦЕГ-ын “sas.police.gov.mn” болон “service.police.gov.mn” сайтуудыг Иракийн “1877 Team” бүлэглэл хакерджээ. Сонирхолтой нь, тус бүлэглэл өнгөрөгч долоо хоногт Монголбанкны цахим хуудаст мөн халдлага үйлдсэн юм.

“1877 Team” өөрсдийн телеграм хуудастаа ч энэ тухай бичиж, мэдээлсэн байна. Тус бүлэглэл 100 гаруй гишүүнтэй бөгөөд улс орнуудын яам, агентлагуудын вэб сайтаас гадна мэдээ, мэдээллийн агентлагуудыг хакерддаг аж.

 

Ирак улсааc гаралтай “1877 Team” өнгөрөгч наймдугаар сард Румыны нэгэн мэдээллийн агентлагийг хакердсан бол тавдугаар сард Их Британи, АНУ-ын зарим мэдээллийн сайтуудад халдаж байжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *