|

Төгсөлтийн шалгалт өгч буй сурагчдынхаа төлөө Солонгос улс даяар хичээж байна

Өнөөдөр  БНСУ-д сурагчдын   төгсөлтийн шалгалт болж байна. Энэ жил 509821 сурагч төгсөлтийн шалгалт өгч байгаа аж.  Сурагчид шалгалтын онооноос хамаарч их дээд сургуульд элсэн ордог. 
Тус улсын Боловсролын яамны 68 сурагч ковидын халдвар аван эмчлүүлж байгаа  бөгөөд   эмнэлэг дээрээ эсвэл тусгайлан бэлдсэн газарт шалгалт өгөх боломжийг олгосон байна. Сөүл хотын захиргаа болон бусад аймаг дүүргүүд төгсөлтийн шалгалтад ач холбогдол өгч  сурагчдыг шалгалтаа тав тухтай өгөх нөхцлийг  бүрдүүлэн ажиллаж байна.  Тухайлбал  Сөүл хотын зүгээс нийтийн тээвэр болох метро болон автобусыг нэмэлтээр гарган, тэмдэглэгээг тодоор хийжээ. 
Өнөөдөр өглөөний 4 цагаас өдрийн 12 цаг хүртэл таксины дугаарт хязгаарлалт тавихгүй бөгөөд 17.000 таксыг нэмэлтээр үйлчилгээнд явуулж байна.Мөн сурагчдыг шалгалтаас хоцруулахгүйн үүднээс тэмдэглэгээ хийсэн 760 автомашин сурагчдад үнэ төлбөргүй үйлчилж байна. 
Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулан тусгайл такси  бэлжээ. Мөн төгсөлтийн шалгалтын үеэр шалгалт авч буй сургуулиудийн дээгүүр тодорхой хугацаанд онгоц нисэхийг хориглож  гал команд, цагдаа, түргэн, таксины жолооч гээд бүгд сурагчдын төлөө цаг заваа зориулдаг.
Шалгалтын өглөөний 04:00  цагаас эхлэн сургуулийн ойр орчим цагдаагийн нэмэлт хүч гаран түгжрэл үүсгэхгүй байх, дуут дохио ажиллуулахгүй байх зэрэг арга хэмжээг аван ажиллаж байна. Мөн цагдаагийн автомашинууд энд тэнд байрлан хоцрох магадлалтай сурагчдыг хүргэж өгөхөд бэлэн байдалтай ажилладаг аж. 
Э. Ижилболд

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *