“Харилцаа холбоо, хил гааль, эрчим хүчний ажилчдыг яаралтай вакцинд хамруулна”
Улсын Онцгой комисс, Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын стратегийн ач холбогдолтой салбарын ажилтан, албан хаагчдыг нэн тэргүүнд КОВИД19-ийн халдварт цар тахлын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамруулна.
Тодруулбал, батлан хамгаалах, хил гааль, дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбооны салбарын албан хаагчид вакцинжуулалтад хамруулахаар болжээ.
Дээрх салбарын албан хаагчдыг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн АстраЗенека вакцинаар дархлаажуулах ажил Батлан хамгаалах салбараас эхэлсэн болохыг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ