“Apprentice Монгол”-ийн оролцогчид “Ори медиа”ХХК-ийн захирлаар томилогджээ

“Apprentice Монгол” шоу нэвтрүүлгийн оролцогч Д.Бат-Оюун Монгол ТВ телевизийн харъяа “Ори медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, Ж.Эрдэнэбаяр мөн тус компанийн дэд захирлаар ажиллах урилга хүлээн авч бүтээл үйлдвэрлэлийн салбарт өөрийн өөрсдийн ур чадвар, хүчээ сорихоор томилогджээ.

Д.Бат-оюун  Их Британи улсын “WALE”-ийн их сургуульд Бизнесийн Удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Ахисан түвшний Англи хэлтэй.

Түүний ажлын туршлагаас танилцуулахад:

2007-07~2007-10 “Гоёо” ХХК-д Нягтлан
2007-10~2010-03 “Худалдаа хөгжлийн банк”-нд Данс хариуцсан ажилтан
2010-03~2010-08 “Мөнгөнжанцан” ХХК-д Төслийн менежер
2012-05~2013.03 – “Профэси коул корп, Рэдхилл Монголиа” ХХК-д Ахлах нягтлан бодогч
2013-3~2014-12 “Шарын гол” ХК-д Ахлах нягтлан бодогч
2015-12 сараас “Наран мандал” компанид Ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байжээ.

Ж.Эрдэнэбаярын хувьд:

2002-2013 Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “23-р сургууль”
2014-2015 Австрали улсын “SYDNEY TAFE NSW” коллеж
2015-2018 “Western Sydney University”
2020-2021 “Их Засаг их сургууль”-ийн Хууль зүйн сургууль-д тус тус боловсрол эзэмшсэн бөгөөс Англи, Хятад хэлний ахисан түвшний , Япон хэлний анхан шатны мэдлэгтэй.
Түүний ажлын туршлагаас танилцуулахад:
2012-2014 “ОУХНТ” бүлгийн удирдагч
2014-2019 “MCdonald’s Australia” компанийн бүсийн менежер
2019-2020 “Tirezone” XXK-д Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд
2021 оноос “Ори медиа” ХХК-д дэд захирлаар ажиллаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *