Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга С.Болормаагийн амиа алдсан хэргийн шүүх хурал болж байна
Өнгөрөгч 2020 оны 2 дугаар сарын 18-19-ний хооронд шилжих шөнө амь насаа алдсан Говь-Алтай аймгийн засаг дарга асан В.Рэнцэндоржийн албан өрөөнд тус аймгийн ГБХЗХГ-ын дарга С.Болормаа амиа алдсан хэрэг гарсан.
Энэ хугацаанд уг хэргийн мөрдөн шалгах, хянах үйл ажиллагаа явагдаж, хэргийг Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон байдаг. Тодруулбал, уг хэргийг Улсын Ерөнхий Прокурорын газарт хянан, ийнхүү шүүхийн харьяаллыг тогтоон, хүргүүлсэн.
Харин өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тухайн хэргийн шүүх хурал болж байгаа ба хүсэлтийн дагуу нээлттэй шүүх хурал үргэлжилж байна.
Шүүх хуралд тухайн үеийн аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, талийгаачийг дагуулан очсон Б.Лхагважаргал, талийгаачийг Засаг даргын өрөөнөөс үүрээд гарсан ГБХЗХГ-ын ажилтан Э.Мэндсайхан нар яллагдагчаар оролцох аж.