Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын суурин болон түр цэгүүдийн байршил

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 35 баг, суурин 47, түр 24 цэг 09:00-20:00 цагт ажиллана.

Эдгээрт 108 багийн 448 эмч, ажилтан ажиллаж, 5,858 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр байрлаж буй аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 88, II тунд 166, нэмэлт сэргээх тунд 4,262 буюу нийт 4,516 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 26.1 хувь байна.

Мөн 2,966 жирэмсэн эх, 12-15 насны 67,822, 16-17 насны 26,675 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдав.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил :

Зураг

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments