20-29 насныхны үр хөндөлтийн түвшин өндөр байна

2020 онд нийт 76.7 мянган хүүхэд төрж, өмнөх оноос 2.5 хувиар буурчээ. 15-19 насны буюу өсвөр насны охидын төрөлтийн эзлэх хувь 2020 онд 3.9 болж, өмнөх оноос 0.5 нэгж хувиар буурсан байна.

Гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг, ойлголт, дадал хэвшил хэрхэн нэмэгдэж байгаа болон энэ чиглэлээр үзүүлж буй тусламж, үйлчилгээ, бодлого, хөтөлбөр хүн амд хэрхэн хүрч байгааг харж болох нэг үзүүлэлт нь үр хөндөлтийн түвшин юм.

Улсын хэмжээнд 2020 онд нийт 15.5 мянган үр хөндөлт бүртгэгдсэн нь 10 жилийн дунджаас 2.3 мянга буюу 13.8 хувиар, өмнөх оноос 0.9 мянга буюу 5.6 хувиар тус тус буурсан байна. Ингэхдээ Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймгуудын хувьд 100 000 амьд төрөлтөд ногдох үр хөндөлтийн түвшин улсын дунджаас 9.1%-2.2 дахин их байна. Насны хувьд авч үзвэл 20-29 насныхны үр хөндөлтийн түвшин өндөр байна.

May be an image of text

 

May be an image of text that says 'ब YP хенд лтийн харьцаа ни ээр, аймаг,нийслелээр,2020он 2020 OH θΜ дархан-уул улаанбаатар дорноговь 431 312 262 дорнод улсындун 217 209 192 156 архангай баянхонгор увс говьсумбэр дундговь булган сухбаатар 155 146 113 103 89 83 хэнтий 70 оверхангай говьалтай 59 орхон баяндлгий завхан сэлэнгэ 31 31 23 21 14 хевсгел ховд'

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *