УИХ-ын гишүүн Б.Энхбаяр : “Аманд нь хоол хийж өгсөөр байгаад ажил хийх хүнгүй болчихлоо”

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр :

“Цар тахалтай холбоотойгоор гадаадаас ажиллах хүч авах асуудал тулгамдаж байна. Дэлхийн бүх улс оронд тулгамдаж байгаа асуудал болж байгаа байх. Улс орнууд, манай улсын хувьд ч Засгийн газар, Төв банкны авч буй арга хэмжээ бэлэн мөнгө, халамжийн мөнгө их цацсан үйлдэл байлаа. Энэ нь инфляцид нөлөөлж байна.

Нөгөө талдаа хөдөлмөрийн зах зээлд их нөлөөлж байна.Саяхан нэг ном уншлаа. Тэр номонд нэг сэрэмжлүүлэг байна. Цар тахлын үед Засгийн газар, Төв банк хамтарч ажиллаж байж хүндрэлийг давна. Өмнөх шигээ Төв банк нь Засгийн газраасаа хараат бус байж болохгүй. Гэхдээ энэ процесс удаан үргэлжилвэл тухайн улс орноо хорлоно гэдгийг сануулсан байна.

Өөрөөр хэлбэл, энэ хоёр хамтарч, сүлбэлдэж болохгүй институци байна. Хэрвээ тэгэх юм бол улс орноо хорлоно шүү гэх сануулгыг өгсөн байна. Ийм хандлага ч байна. Энэ удаан хоршлын үр дүнд халамжийн бодлого тэлж байна. Манай улс ч хүүхдийн мөнгө нэмэгдүүлэх, тэлэх, түлш, цахилгаан дулааны мөнгийг төрөөс даах гэх мэт бодлого явж байна. Үр дүнгээ өгч байгаа ч сөрөг тал нь аманд нь хоол хийж өгсөөр байгаад ажил хийх хүнгүй болчихлоо.

Архи дарс үйлдвэрлэдэг компаниудын орлого жилийн дотор хоёр дахин өссөн гэх мэдээлэл авлаа. Халамжийн бодлого ходоод руу архи хэлбэрээр орж байна. Цар тахлын дараа нийгмийн, хөдөлмөрийн зах зээлд аюул учирч байгаа юм биш байгаа. Дотроо ажиллах хүнгүй боллоо. Сүүлдээ Арабын баян улсууд шиг гаднаас ажиллах хүч авч ажлаа хийлгэчихээд өөрсдөө төр засгаас халамжийн мөнгө авч амьдардаг улс болчих юм биш байгаа даа” хэмээлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *