Л.Оюун-Эрдэнэ : Дөрөвдүгээр тунгийн судалгаа хийгдэж байгаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн номын санд үйл ажиллагаа явуулж буй вакцинжуулалтын явуулын цэгийн үйл ажиллагаатай өнөөдөр /2021.11.19/ танилцлаа. Мөн оюутан залуучуудад өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаад талархал илэрхийлэн, гарын бэлэг гардуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ :
“ЭМЯ-ны мэдээлж буйгаар долоо хоногт 20 хүнээр халдварын тохиолдол буурч байгаа. Эмнэлгийн ачаалал мөн тодорхой хэмжээнд буурч байна. Эхний хоёр тунгийн үйлчлэл багасаж байгаа учраас гурав дахь тундаа идэвхтэй хамрагдаж, цаашдаа эдийн засгийн үе шаттайгаар нээж чадна. Шат дараалан халдварын дэглэмийг бууруулахаар зорьж байна.
Дэглэм бууран шар түвшинд орж чадвал Double standart болон бусад нийгмийн бухимдлууд арилна. Гурав дахь тунгийн асуудал бол зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш.
Дөрөвдүгээр тунгийн тухайд одоогоор судалгаа хийж байгаа. Цар тахал урт хугацаанд байх нь тодорхой болохыг ДЭМБ-аас мэдээлж байгаа. Дэлхий даяар вакцинжуулалтын хурд удаан үргэлжилж байна. Вакцинжуулалтын хурдаар бид тодорхой хэмжээгээр түрүүлж явж байгаа учраас эдийн засгаа эхэлж нээх боломжтой байна. Монгол Улсад халдварын тохиолдол буурах тусам эдийн засаг сэргэнэ.
Эдийн засгийн, нийгмийн харилцааны туйлын чухал асуудал. Тиймээс бүүстер тундаа хамрагдаж энгийн амьдрал руу алхам алхмаар орж, эдийн засгаа алхам алхмаар нээхийн төлөө бүх нийтээр хичээцгээе” гэв.
Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 17 хувь нь бүүстэр тундаа хамрагдаад байна. Ivoice.mn -ээс Вакцины гуравдугаар тунгийн талаар иргэдийн санал бодлыг сурвалжилсан сурвалжилгыг хүргэе.