Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг сонгожээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил ажлаа хүлээлгэн өгөөд байгаа. Тэгвэл түүний оронд Засаг даргаар ажиллах хүнийг сонгох  иргэдийн төлөөлөгчдийн хурал болсон байна. Тус хурлаар гишүүдийн 52.7 хувийн саналаар Нацагдорж овогтой Лхагвадоржийг Сэлэнгэ аймгийн Засаг даргаар сонголоо.

Өнөөдрийн хуралд нийт 37 гишүүнээс 36 нь оролцсон бөгөөд 19 нь Н.Лхагвадоржид саналаа өгчээ. Харин түүнтэй өрсөлдсөн Ж.Отгонхүү 17 хүний санал авсан байна. Н.Лхагвадорж нь 2017 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар, 2020 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа нэгэн аж.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *