Д.Баярболд: Гадаадад зорчих иргэдийн хүсэлтээр вакцины дөрөв дэх тунг хийж байгаа

Дэлхийн орнууд хилээ нээсэнтэй холбогдуулан гадаад улсад зорчих иргэдийн тоо нэмэгджээ. Гадаадад зорчиход вакцинд хамрагдсан байх шаардлага тавьж буй. Монгол Улсын Засгийн газраас энэ оны есдүгээр сарын 13-наас эхлэн 18-аас дээш насныханд гурав дахь тунг Синафарм, Файзер вакцинаар хийхээр шийдвэрлэсэн.

Дөрөв дэх тунгаар дархлаажуулах шийдвэр гараагүй ч иргэдийн хүсэлтээр вакцинд хамруулж байгаа талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэллээ.

Тэрбээр “Монгол Улсад дөрөв дэх тунгаар дархлаажуулах шийдвэр гаргаагүй. Гэсэн ч гадаад, улс оронд зорчиж байгаа иргэдээс маш их хүсэлт ирж байна. Тухайлбал АНУ-д зорчих иргэд заавал Файзер вакцины хоёр тун хийлгэсэн байх шаардлага тавьж байгаа.

Иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан үзэж, вакцин хоорондын зайг ажиглаж байгаад дархлаа сэргээх дөрөв дэх тунг сайн дурын үндсэн дээр тодорхой хүмүүст хийж байгаа” гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments