“Анна Каренина” жүжгийг тайзнаа дахин тоглохоор болжээ
Дэлхийн сонгодог “Анна Каренина” ирэх сарын дөрөвнөөс Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дахин амилахаар боллоо.
Үзэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс УОК, Соёлын яам, НМХГ, НСУГ-аас өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэх, суудал зохион байгуулалтын бэлтгэл ажил хийгдэж байна.
Өмнөх оны 10 дугаар сарын 3-нд нээлтээ хийсэн тус жүжгийг өнгөрсөн хугацаанд 12 мянган хүн үзжээ.
“Анна Каренина” романыг Монголд хамгийн анх ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн нь үгийн урлагийн хорхойтнуудад дэлхийн сонгодог романыг эх хэл дээрээ унших боломжийг бий болгосон билээ.