Н.Учрал: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүд ажилд очихоосоо өмнө муугаар цоллуулчихлаа

Өнөөдрийн УИХ- ын чуулганаар “Шүүх эрх мэдэл хараат бус байх” сэдвээр гишүүд санал бодлоо солилцон хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал дараах байр суурийг илэрхийллээ.

Ажлын хэсгийнхээс асуухад энэ томилгооны сонсгол чинь цаашдаа ийм байдлаар яваад байх нь зөв үү? Сүүлдээ улс төрийн сонгуулийн процесс яваад байгаа харагдаад байна. Та бүхэн хараат бус байдлаа хангаж, шүүгч нартайгаа ажиллах гэж очихоос чинь өмнө нийгэмд бүхэл муу муухайг хийсэн хүмүүс шиг болчихлоо. Хоёр хоног сонсгол хийгээд, хэвлэл мэдээллээр хаанаас ч юм мэдэгдэхгүй баахан юм гаргаж тавьсан. Мэдээж бас өрсөлдөөн байдаг учраас энэ зургаад нь шалгараагүй хүмүүс нь ч юм уу хэн нэгэн шүүмжилдэг л байх. Гэхдээ хэвлэл мэдээллээр явсаар байгаад яг ажилдаа очихоос өмнө хамгийн ёс зүйгүй, асуудалтай хүмүүс юм шиг цоллууллаа.

Элчин сайдуудаас ч өмнө нь ийм зүйл харагдаж байсан. Орон даяар цоллуулдаг, янз бүрээр хэлүүлдэг. Тэгээд гадаад руу томилогддог. Түүнтэй адилхан та бүхэн ажил дээрээ очихоос өмнө ийм нэр зүүчихлээ. Шүүхийн хараат бус байдлыг хангах асуудлыг хангаж ажиллах эдгээр хүмүүсийг улс төрийн сонгууль шиг, УИХ-ын гишүүдийг сонгоход өрсөлдөгч нар нь бие биеэ хар муухайгаар орон даяар гүтгэж доромжилдог шиг юм болгож байна. Сүүлдээ ерөнхийлөгчийг сонгох гээд байна уу? Юу болоод байна?

Дээрээс нь ёс зүйн асуудлыг гадны орнууд хүнийг ажилд авахдаа өөрөөр нь дүгнүүлдэг болсон байна. Та өөрийгөө ёс зүйн асуудал дээрээ 0-100 -аар дүгнэвэл хэдтэй байна вэ гэж үнэлүүлж байна. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем эхлээд  энэ ажлыг хэр хийсэн бэ гэдгийг өөрөөр нь  дүгнүүлээд дараа нь дээд албан тушаалтнаар дүгнүүлдэг болж.

Хүн чинь өөрийгөө бодитоор дүгнэдэг юм байна.  Би бол ёс зүйн өндөр хүмүүжил төлөвшилттэй, ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй, хараат бусаар ажиллаж чадна гэж өөрийгөө дүгнэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр буруу зөв нь мэдэгдэхгүй явсаар байгаад сүүлдээ шүүгч нарыг сонгох хараат бус байдлыг хангах хүмүүс маань хамгийн нэр хүндгүй хүмүүс шиг нийгэмд ойлголт өгөөд байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *