Нийслэлийн замд өдөрт 29-30 тонн давс цацаж байна

Нийслэлд өдөрт 29-30 тонн орчим зориулалтын бодис, давс цацаж замын халтиргаа гулгааг арилгаж байна. Энд зам талбайн 22 бригадын 298 үйлчлэгч 06.00 цагаас эхлэн зам, талбайн цасыг цэвэрлэж, байнгын байдалд ажиллаж байна.

Хот тохижилтын газрын агуулахад 2253.5 тонн зориулалтын бодис, 583 тонн давс нөөцөлжээ. Энэ нь өнгөрсөн өвөл зөвхөн давс гэхэд 440 тонныг хэрэглэж байсантай харьцуулахад энэ өвлийн турш хүрэлцэх хэмжээний бодис, давстай байгаа талаар ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Энэ өвөл хэрэглэх зориулалтын бодис, давсыг ОХУ-аас импортолж аван нөөцөлжээ. Мөн БНХАУ-аас өнгөрсөн жил оруулж ирсэн бодисын үлдэгдэл нөөц байгаа учир хил, гааль, хангалтын байдал үүсэхгүй, давс, бодисоор тасалдахгүйгээр бэлэн байдлыг хангажээ.

Зөвхөн давс, бодис цацаад халтиргаа гулгаа арилдаггүй” | News.MN

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments