Н.Түвшинбаяр аварга Ерөнхий сайдад зөвлөнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй монгол болох уриалга, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөхөөрөө ажиллуулах боллоо.
Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа.
Төлөвлөгөөг:
- Идэвхтэй, эрүүл үндэстэн
- Ялагч үндэстэн
- Спортын эко систем бүрдүүлэх
- Спорт-Хөдөлгөгч хүч
- Универсал төслүүд гэсэн чиглэлээр боловсруулж, 2024 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.