Хан Со Хээ-ийн төрсөн өдрөөрөө зүүсэн гоёл чимэглэлийг худалдааны сайтуудаас хайгаад олдоогүйн шалтгаан?

Туслах дүрээрээ л олны анхаарлын төвд орсон жүжигчин Хан Со Хээ Нетфликсийн хэд хэдэн цувралын гол дүрд тоглосноор алдар нэрийн зам нь аль хэдийнээ тодроод ирсэн юм.

Тэрээр Nevertheless, My Name гэх цувралуудын гол дүрд үзэгчдийг гайхширтал өөрчлөгдөн хувирч, авъяас чадвараа аль хэлийн батлан харуулсан буй.

Харин саяхан буюу 11 сарын 18-нд Хан Со Хээ хорин долоон насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн бөгөөд төрсөн өдрөөрөө түүний зүүсэн зүүлт болон ээмэг нь олны анхаарлыг аргагүй татаж, олон зуун хүн аль худалдааны сайтад ямар үнэтэй зарагдаж байгааг нь мэдэхээр эрэл сурал болжээ.

The fact about the accessories Han So-hee wore during her birthday party -  KBIZoom

 

Алдартнууд ямар нэг брэндийн бүтээгдэхүүн хэрэглэж, түүнийгээ ямар ч сурталчилгааны зорилгогүйгээр цахим орчиндоо нийтэлсэн ч олны анхаарлыг маш их татдаг бөгөөд тэдний өмссөн хувцас, зүүсэн гоёл чимэглэлүүд нь зарагдаж буй брэндийнхээ сайтад тэр дороо борлогдоод дуусчих нь олонтаа.

Гэвч Хан Со Хээгийн зүүсэн зүүлт, ээмгийн сэтийг фенүүд нь хаанаас ч олж чадсангүй гэнэ.

Иймээс тэд маш олуулаа Хан Со Хээгийн цахим хаяг руу зурвас бичиж эхэлсэн бөгөөд түүний гоёл чимэглэлүүдийг хаанаас, ямар үнээр авах боломжтойг асууж эхэлжээ.

Иймдээс Хан Со Хээ ээмэг, зүүлтээ хаанаас авснаа зарласан байна.

Харин хамгийн догь нь түүний ээмэг зүүлт ердөө тоглоомын дэлгүүрээс худалдан авсан 1000 воны буюу монгол мөнгөөр 2400 төгрөгийн тоглоомон зүүлт байжээ.

My Name" Actress Han So Hee Is Shocking Everyone With The Price Of Her  Necklace And Earrings - Koreaboo

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments