АНУ-аас хайр сэтгэлээ сонгон Цаатан ахуйд амьдарч буй Монгол бүсгүй

Боловсролын сайд Л.Энх-Амгалан тайгын хүүхдүүдээс цахим болон танхимын сургалтын үр дүнгийн тухайд Хөвсгөл аймагт хийсэн томилолтынхоо үеэр АНУ-д 11 жил амьдарч, ерөнхий боловсролын сургуулиа АНУ-д дүүргээд, БНХАУ-д дээд боловсрол эзэмшсэн Заяа гэж бүсгүйтэй уулзжээ. 
Заяа бүсгүй 2007 онд Цаатан залуутай хайр сэтгэлээр гэр бүлж болж, нэг хүүтэй сайхан амьдарч байгаа аж. 
Тэрбээр, “Хүн хань ижилтэйгээ ертөнцийн хаана ч танилцаж, амьдарч болдог. Миний тавилан тайгад байж таарсан даа. Удахгүй хоёр нас хүрэх гэж буй хүү, нөхөртэйгөө цаа буугаа маллаж амьдарч байна. Зундаа аялал жуулчлалын чиглэлээр хэлмэрч хийж ажилладаг.
Гэр бүл маань Улаанбаатар хотод аж төрдөг. Эхээс би гурвуулаа айлын том охин. Манай гэрийнхэн наашаа ирдэггүй ээ. Би өөрөө зорьж очдог” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *