|

Шатахууныг зах зээлийн үнэд шилжүүлэх зөвлөмж гарсны дараа АИ92 100 төгрөгөөр НЭМЭГДЭВ

Аи-92 авто бензиний жижиглэнгийн үнийг зах зээлийн горимд аажим шилжүүлэх зөвлөмж гаргалаа.

“Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал “Энэ оны 11 сарын байдлаар шатахууны хил үнэ тонн тутамд 830 ам.доллар байгаа. Жижиглэнгийн хил үнэ литр тутамд 1785 төгрөг буюу нийт өртгийн 74 хувийг бүрдүүлж байна. Үүн дээр гаалийн, автобензиний албан татвар, НӨАТ зэрэгт 325 төгрөг буюу нийт өртөгт 14 хувь, үйл ажиллагааны зардал 295 төгрөг буюу нийт өртөгт 12 хувийг эзэлж шатахууны өртөг 1 литр тутамд 2405 төгрөг болж байгаа. Иймд шатахууны үнийг зах зээлийн горимоор явуулж, үнийг үе шаттай чөлөөлөх хамтарсан зөвлөмж гаргасан” гэлээ.

Гэхдээ иргэдийн амьдралд дарамт үүсгэхгүй аажмаар зах зээлийн ханштай уялдуулан өсгөж, багасгахыг хэлэлцсэн байна. Өөрөөр  хэлбэл, төр оролцохгүйгээр зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч, гадаадаас импортлон борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийг сүүлийн 6 сарын дундаж үнээр тооцох тооцоолол юм. Үнийн өөрчлөлт нь нийт үнийн дүнгийн 5 хувь, ойролцоогоор литр тутам 100 төгрөгөөс хэтрэхгүй байхаар үнийн зааг тогтоох саналыг зөвлөлийн гишүүд дэмжсэн. Ингэснээр нэг удаагийн үнийн огцом хэлбэлзэлд савлахгүй аажим өсгөж багасгах автомат үнийн тооцоолол руу шилжиж байгааг тэрбээр онцолсон байна.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханшийн өсөлтийн нөлөөгөөр манай улсад нийлүүлж буй шатахууны хил үнэ нэмэгдсээр байгаа. Тухайлбал, энэ онд АИ-92 автобензин 71.3 хувиар, ДТ 59.6 хувиар нэмэгджээ.

Дээрх зөвлөмжид:

УУХҮЯ, АМГТГ, Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд:

Өргөн хэрэглээний Аи-92 автобензиний хангамж, нөөцийг Засгийн газрын холбогдох тогтоолд заасан хэмжээгээр бүрдүүлж, тус бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр, зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх бодлого баримтлах

Монголбанк, УУХҮЯ-нд: 

Засгийн газрын тогтоолд заасны дагуу газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 оны компанийн нөөцийг бүтээгдэхүүний нэр, төрөл тоо хэмжээгээр бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг бага хүүтэй зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлэхийг хамтран судлах

“Хамтарсан зөвлөл”-ийн гишүүдэд:

“Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн журмыг шинэчлэх,

УУХҮЯ, АМГТГ, Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд, холбогдох байгууллагуудад:

Шатахууны хангамж, нөөц, гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдал, үнийн талаарх бодит мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулахыг тэмдэглэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *